Жил бүрийн 09 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийн хүрээнд аяллын төрөл хэлбэрийг сурталчилан таниулах, эрүүл, цэвэр агаарт, эрч хүчтэй нэг өдрийг өнгөрүүлэх зорилгоор “НАЛГАР НАМРЫН ЖИЙЛТ” унадаг дугуйн аяллыг 2019 оны 09 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Аяллын хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Баганат талбай – Түйн голын гүүр – Шаргалжуутын гүүр – Өлзийт сумын ЗДТГ – Орон нутаг судлах танхим – Цагаан булаг – Баганат талбай гэсэн маршрутаар аялаллаа. Аяллын явцад унадагдугуйн уралдаан зохион байгуулахад: ТЭРГҮҮН байранд: Д.Баасансүрэн ДЭД байранд: С.Мөнхбаатар нар тус тус байр эзлэллээ. Аялал үнэхээр эрч хүчтэй, адал явдалтай сайхан болж өндөрлөлөө. Аялалд оролцсон нийт аялагчддаа баярлалаа.
Д.Содномсамдан