Байгууллага

Чин сүзэгт Номун ханы хүрээ

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт Чин сүжит Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт Чин Сүжигт Номун хааны хүрээ байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурханы шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гэгээн, 3 хутагт тодорсон ажээ. Чин сүзэгт Номун хан Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18-р зууны томоохон туурвилын нэг юм.

Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, Монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг. Гүр дууны нот буюу "Ян-иг"-ийг Чин сүжигт Номун ханы 1,2,3-р дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2-р хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3-р хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна. Урлагын энэ ховор нандин үзмэр зөвхөн Баянхонгор аймгийн музейд л байдаг.

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095232
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
831
944
2516
1087439
10966
23003
1095232
Таны IP: 18.191.238.6
2025-01-14 23:03

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.