Тус музей анх 1980 онд 240 орчим үзмэртэйгээр байгуулагдсан. Тухайн үедээ ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын төв байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан. 1993 оноос музейн зориулалтад шилжсэн. Одоо байгалийн музей нь 1100 гаруй үзмэртэй, 8 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 онд 578 үзмэр засварлаж шинээр нэмсэн. Музейн хосгүй үнэт үзмэрийн нэг Баянговь сумын Бүгийн цавын хоолойгоос олдсон махчин динозаврийн төрөл Тербозавр чулуужсан яст мэлхий юм. Одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан.
Цагийн хуваарь:
Зун (6 сарын 01-10 сарын 01 хүртэл )
Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:0018:00
Бямба гарагт 10:00-16:00 хүртэл
Өвөл (10 сарын 01-05 сарын 31 хүртэл )
Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00 - 18:00 цаг
Утас: + 976 - 704434498, 88709988
Тасалбарын үнэ:
Насанд хүрэгчид: 1000₮
Оюутан: 500₮
Хүүхэд: 300₮
Гадаад хүн: 1000₮
Фото зураг авах: 5000₮
Камерын бичлэг хийх: 10000₮