ТАНИЛЦУУЛГА
Амралтын газар нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.
Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с- 78с хэм.
Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
Хүчин чадал: 22 өрөө, 55 ортой
Байршил: Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р баг, Өхэгийн рашаан, Улаанбаатар хотоос 750, аймгийн төвөөс 120 км
Утас: 99440709, 86224024