Баянхонгор аймгийн Өвгөнжаргалант зуслан нь 1962 онд 7 гэр, 23 ажилтантай байгуулагдан Архангай, Өвөрхангай өөрийн аймгийн 40 хүүхэд хамруулж ажлаа эхэлсэн байна. Тулгын чулууг нь тавьж ажлын галыг бадраасан анхны захирал нь орос хэлний багш Ренчин байжээ. 1963 онд хүүхдийн 2 байр барьж 1964 оноос 80 хүүхэд 4 ээлжээр 21 хоног амрааж тохижин суурьших эхлэлийг тавьжээ. Энэ үеэс эхлэн төр, олон нийт, ард түмний байнгын анхаарал халамж туслалцаа дэмжлэгээр өргөжин аж ахуй санхүүгээр бэхжсэн байна. 1980 оноос 14 хоногтой 6 ээлж амрааж ээлжиндээ 100 хүүхэд хүлээн авах зоогийн газар, улаан булан, агуулах, эмнэлэг барьсан. Олон улсын хүүхдийн аймгийн төвийн сонины үйлдвэр, барилга трест, геологи зэрэг газруудын санаачлагаар хүүхдийн байр нэмэгдэж 1982 оноос ээлжиндээ 200 хүүхэд хүлээн авч амраадаг болжээ. 1986 онд улсын хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн сууц , захиргаа, аж ахуй, зоогийн газар, соёлын төв, халуун ус 14,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 гаруй барилга баригдаж ээлжиндээ 440 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай томоохон амралтын газар болж өргөжсөн байна. Байгууллага тохижуулах, матераллаг баазыг нь бэхжүүлэх улирлын ажилчдын нийгмийн асуудлын зарим хэсгийг шийдвэрлэн сайжруулах төсөв хөрөнгө хэмнэх бодлогыг боловсруулан 1980 оноос эхлэн ажилласан нь 1986 оноос бодит биелэл болж ажилчдыг зуны сууцаар 100% хангаж гадна тохижилтоо үндсэнд нь шийдэж аж өахуйн болон хүнсний агуулах, цагаан идээ боловсруулах байр байгалийн хөргөлттэй зоорь , мах бэлтгэх газар, аж ахуйн хашаа зэргийг ажилчдын хүч , өөрийн хөрөнгөөр барьж улмаар туслах аж ахуйн үндэс суурийг бий болгон ажилласан нь орлого өгөөжөө нэмэгдүүлэх , амрагч хүүхдүүдийн ая тухтай нөхцөлийг хангах , хүнсний , материалын өөрийн материаллаг баазтай болох эх үндэс нь тавигдсан юм. Тус хүүхдийн зуслан нь1997 оноос хүүхдийн хөгжлийн төв хэв шинжийг хадгалж амрагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан соёл хүмүүжлийн олон талт хөтөлбөр блолвсруулж хүүхдийн эрхийг хангахад чиглэгдсэн ажил үйлчилгээг явуулж ирлээ. Хүүхдийн зуслангын орчин нөхцөлийг цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн жилээс жилд тохижуулан хөлөгт тоглоомын , спорт тоглоомын урлаг уран сайхны сургалт мэдээллийн төвүүдийг бий болгож ажиллаж урлаг спортын наадам, зуны зуслан цугларалт боловсрол нөхөн олгох болон технологийн сургалтуудыг бусад байгууллагын оролцоотойгоор явуулж ирсэн нь амрагчдын оюуны алжааллыг тайлах нөхөн сэргээх , мэдлэгийн хүрээг нь нэмэгдүүлэхэд гол хувь нэмэр өгч байна гэж үзэх үндэслэлтэй. Тус зуслангийн үе үеийн хамт олны байнгын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд ажил үйлчилгээ нь тогтворжин зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүндрэл бэрхшээлтэй үед ч өөрийн үндсэн үүргээ хангалттай биелүүлж хүүхдийн аюулгүй байдал, хөгжих эрхийг хангасан хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага байсаар байх болно.