БИДНИЙ ТУХАЙД
Юуны өмнө манай энэхүү сайтанд зочилсон эрхэм танд баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Баянхонгор аймаг нь хангай, говь, тал хээр хосолсон өргөн уудам газар нутагтаа аялал жуулчлалын олон төрлийн бүтээгдэхүүн нөөц газруудыг хадгалан оршиж байгаа хосгүй баялагтай нутаг билээ. Иймдээ ч бид аялал жуулчлалын салбарыг аймгийнхаа нийгэм, эдийг засгийг хөгжүүлэх тэргүүлэх салбар болгон зорилт тавьж ажиллаж байгаа төдийгүй,
цаашдаа ч энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж дотоод, гадаадын жуулчдыг татаж аймгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Аялал жуулчлалын чиглэлээр Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, жуулчны үйлчилгээний газруудын үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үйлчилгээ болон бусад мэдээлэлүүдийг энэхүү сайтаар дамжуулан та бүхэнд хүргэж байна.
АЛБАНЫ ТУХАЙД
Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба байгуулагдав.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2-р бүлгийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон “Их, бага Богд уул, Шаргалжуутын халуун рашаан, хангай, тал хээр, говийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газар, байгалийн гурван бүс нутгийн онцлог, нүүдлийн уламжлалт соёлыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Аялал жуулчлалын алба”-ыг аймгийн Засаг даргын дэргэд байгуулж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх” зорилт.
“Аймгийн гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогыг боловсруулан шийдвэрлүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн статустайгаар байгуулсугай” гэсэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/104 тоот захирамжаар “Аймгийн Засаг даргын дэргэдэх гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны бүтэц, орон тоо, дүрэм”-ийг баталснаар Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн.
ГАЗРЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧ НАР
М.БатбаярАймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга
С.Должинсүрэн Нягтлан бодогч, Зочлох үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
Д.СодномсанданГадаад харилцаа, аялал жуулчлалын албаны ахлах мэргэжилтэн
Д.БолормааДотоод ажил, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн
С.ЛхамхоролГадаад харилцаа, Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
М.ГанчулуунМэргэжилтэн