мэдээ

Баянхонгор хот

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Хот болгосон нь:1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 115 дугаар зарлигаар аймгийн төвийг Баянхонгор хот гэж нэрлэжээ.

Анхны хүн ам, өрх:3 хороо, 900 гаруй айл өрх, 3.5 мянга гаруй хүн оршин суудаг байв.Одоогийн хүн ам, өрх:9 багтай 8764 өрхтэй. 30000 хүн амтай.

Газар нутаг:Баянхонгор сум нь “Номгон” уулын ар хормой, Түйн голын хөвөөнд суурьшсан, 5.8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, тал хээрийн бүсийн элсэрхэг хөрстэй, далайн түвшнээс дээш 1845 метрийн өндөрт оршдог.

Хотын зүүн талаар урсах Түйн гол нь хангайн нурууны баруун өмнөх салбар уулсаас эх авч Өртөмт, Өвгөнжаргалант, Хужирт, Хүрэмт, Нарийн, Шаргалжуут зэрэг жижиг голтой нийлж 243 км-т урсан аймгийн томоохон нуурын нэг Орог нуурт цутгана. Түйн гол дээгүүр 400 м урт төмөр бетонон гүүр барьж, 1981 онд ашиглалтанд оруулжээ. Шаргалжуут рашаан сувилал, мөн баг нь Баянхонгор суманд харьяалагддаг учраас байгалийн үзэсгэлэнт нэг сайхан бүс нутаг тэнд байдаг.

Түйн гол нь жижиг загас жараахайгаар элбэг, зуны улиралд ангир, галуу, нугас, хун, хөхий, дэглий шувууд нүүдэллэн ирдэг.Номгон уул, Түйн голын бургасан төгөлд бүргэд, шаазгай, улаан хушуу, хэрээ, тагтаа, болжмор зэрэг нутгийн шувууд байдгааас гадна Номгон ууланд үнэг, хярс, туулай зэрэг амьтадтай.Сумын нутаг нь хээр талын сийрэг өвсөн болон бутлаг ургамалтай, төмрийн хүдэр, барилгын материал болох хүрмэн ба шохойн чулуу сайн чанарын наанга шавар, элс хайрга элбэгтэй учраас барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд материал түүхий эдийн арвин нөөцтэй.

Баянхонгор сумаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар барилгачин Б.Дорж, гавьяат барилгачин Б.Хорлоо, Б.Искра, улсын аварга бригадын дарга Д.Дашдамба, Р Очирбат. Улсын аварга барилгачин Г.Дорж, А.Касум, Г.Сэр-од, Г.Чимэддорж, Х. Чулуунбат, Л.Намхайдорж, Р.Халтар, малын гавъяат их эмч Р.Сандаг, Монгол улсын гавъяат багш Д.Батсүх, Н.Бавуужав, Амгалан, Биндэръяа, гавъяат тээвэрчин С.Зинаа, гавъяат жүжигчин М.Батмөнх, хүний гавъяат эмч Д.Товуусүрэн, Сарайдамба, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Х.Цэрэнням, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Батаа, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээ, С.Оюунбилэг нарын алдар цуутнууд төрөн гарчээ.

Сумын анхны даргаар Цэдэндорж овогтой Баахүү 1957- 1959 онд ажиллаж байжээ. Одоо сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл,  ИТХ –ын дарга Б.Соронзонбаатар нар ажилладаг.

Баянхонгор сумын төв нь Улаанбаатараас 630 км-т оршдог.Баян– Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумдын нутгийн уулзварт оршдог бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын жилийн дундаж температур 05 градус.

Таван хошуу малтай бөгөөд зонхилон хонь, ямаа, адуу, үхэр өсгөж үржүүлдэг.Цөөн тооны гахайг хувь хүмүүс үржүүлдэг.

Сумын төв хэсэгт Хөдөлмөрийн гавъяаны болон Алтан гадас одон байрлуулсан 3 давхар саарал ордонд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Аудитын газар байрладаг.Тус суманд 12 жилийн сургууль 5, цэцэрлэг 14, дээд сургууль 1, МСҮТ 1, Коллеж 1, номын сан , ХДТ, Тэмүжин театр, музей 2, нэгдсэн эмнэлэг, шүүх, прокурор, цагдаагийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар гэх мэт 40 гаруй төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

Мөн хэвлэлийн цех 5, ХХК - 139, ХК – 7, зочид буудал – 10, ресторан – 15, зоогийн газар 55, төрийн бус байгууллага 30, хоршоо 71, нөхөрлөл 2555, хадгаламж зээлийн хоршоо 5, арилжааны банк 4, өрхийн эмнэлэг 8, хувийн эмнэлэг 15 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

996007
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
165
596
2572
989051
12918
18951
996007
Таны IP: 18.117.9.7
2024-07-27 08:53

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.