Байгалийн эмчилгээний бүтээгдэхүүнийг уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг эмийн бус эмчилгээтэй сувилал юм. Эмчилгээний чанараараа хосгүй энэ рашааныг хүн амыг эрүүлжүүлэхэд үр дүнтэй хүртээмжтэй байлгахын тулд анхаарлаа хадуулан ажиллаж байна. Жилд 4500-5500 хүнд 3500-4000 ор хоногийн эмчилгээ үзүүлж байна. Энэ сувиллын давуу тал нь Монголын бусад альч рашаан сувилалд эмчилдэггүй саажилт, бронхит өвчнийг анагаах эмчилгээ хийдэг.
Хаяг: Төв оффис-Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо "Твин тауэр", 2-ын, 8-р давхар, 801 тоот
Амралт сувиллын газрын хаяг: Баянхонгор аймаг, 8-р баг Шаргалжуут тосгон
Утас: 77437777, 88891984
факс: 77437777
Шаргалжуутын халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг. Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь нэмэх 96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагаах эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалаас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.