Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой, “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, “Өв урлал” төвөөс энэхүү өдрийн хүрээнд Соёлын биет бус өвийг сурталчлах, хүүхэд залуучуудад өвлүүлэх, ахмад буурлуудаасаа суралцах зорилгоор “ДУУТАЙ ХУРУУ, ДЭМБЭЭ”-ний тэмцээнийг 09 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баганат талбай дээр орших Жуулчны гэр мэдээллийн төвд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 50 гаруй хуруучид ирж оролцсон бөгөөд Баянхонгор сум, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Өлзийт сумаас зорин ирж тэмцээнд оролцлоо. Дуутай хурууны тэмцээнд: багийн дүнгээр 1-р байранд: Баян-Овоо сумын “Нарийн гол” баг 2-р байранд: Эрдэнэцогт сумын “Өвгөнжаргалант” баг 3-р байранд: “Оргих булаг” баг Дэмбээний тэмцээнд: Ганцаарчилсан төрлөөр 1-р байранд: Эрдэнэцогт сум Д.Найдандорж 2-р байранд: Галуут сум Д.Амарбаяр 3-р байранд: Баян-Овоо сум Ж.Амарбаяр нар тус тус байр эзлэлээ. Арга хэмжээнд оролцсон нийт хуруучдаа баярлалаа.
ӨВ СОЁЛ БИДНИЙ БАХАРХАЛ
Д.Содномсамдан