мэдээ

Орон нутгийн АЖ-ын мэргэжилтнүүдийн туршлага судлах аялал боллоо

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн нутаг баруун хойд хэсэгт орших “АЛТАН МАНЖУУР ХОТ”-той танилцуулж туршлага судлууллаа. Туршлага судлах аяллын хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн мэргэжилтнүүд Манжуур хотын түүх, соёл, аялал жуулчлалын өнөөгийн байдал, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ, орон нутгийн нислэг, зам харилцаа, гадаад хамтын ажиллагаа, зочлох үйлчилгээний хөгжил, үзвэр үйлчилгээ зэрэг олон чиглэлүүдтэй танилцаж явлаа. Тухайлбал: “Алтан манжуур хот”-ын шөнийн аялал, Манжуур толгой, худалдаа үйлчилгээ, Арслан зааны хөшөө, Жалай нуурын үндэсний түүх, уурхайн музей, Хурмын ордон, Матрёшка хотхон болон зочид буудал, соёл амралтын цогцолбор, 3 улсын хил орчмын худалдаа үйлчилгээний чөлөөт бүс, хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагаа, Хотын аялал /City tour/ -ийн менежмент түүний харилцан уялдаа холбоо, гар урлал, бэлэг дурсгалын худалдаа, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судалсан болно. Статистик мэдээнээс харвал 15 жилийн тэртээ 2000 онд энэ хотод 610 мянганжуулчин ирж байсан бол долоон жилийн дараа 2006 онд гэхэд л 2,7 сая жуулчин, 2010 онд 4,27 сая жуулчин ирж байж. Энэ хэрээрээ жуулчдаас ордог орлого ч өсөн нэмэгдэж, 2000 онд 75 сая юань байсан бол 2006 онд 480 сая юань болж өсчээ. 2010 онд аялал жуулчлалаас 240 сая долларын орлого олсон байна. Олон улсын харилцаа 1988 онд БНХАУ гадаад ертөнцөд нээлттэй бодлого явуулж эхэлснээр Манжуур хотын гадаад харилцаа эхэлсэн гэж болно. Энэ үеэс Манжуур хот Оросын болон Монголын зарим хоттой, мөн Ази, Европ, Америкийн бүс нутгуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах болсон байна. Энэ хотод Хятад-Орос-Монголын хамтарсан олон улсын цас мөсний баяр 12 удаа, гоо бүсгүйн олон улсын шалгаруулалт найман удаа, олон улсын аялал жуулчлалын баяр есөн удаа, шинжлэх ухаан, техник, технологийн үзэсгэлэн долоон удаа болж байсан юм. Энэ бүхий л арга хэмжээний дүнд гурван улсын хамтын ажиллагаа, харилцаа, ард түмний нөхөрлөл улам өргөжин тэлсээр байгаа юм. Үүний зэрэгцээ Манжуур хот Орос болон Монгол Улсын хил орчмын бүс нутгуудад зохиогддог олон улсын чанартай олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог юм. Энэ бүхнийхээ төлөө ч Манжуур хот 2010 онд Хятадын Олон улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн шагнал хүртжээ.

 

Д.Содномсамдан 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

996005
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
163
596
2570
989051
12916
18951
996005
Таны IP: 18.118.142.230
2024-07-27 08:44

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.