мэдээ

"Орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Монгол улсын 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор “ОРОН НУТАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Говь хангайн цэнхэр орон Гурван бүсийн хонгор нутаг Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг Аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалт зөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн, Б.Жавхлан, Зочин илтгэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн зохицуулагч Ч.Оюун-Эрдэнэ болон 19 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар нэгэн дор чуулсан арга хэмжээ боллоо.

Зөвлөгөөнийг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал эх орны дөрвөн өнцөг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт талархал илэрхийлж тэр нээлтийн үгэндээ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөөц боломж нь орон нутагт өөрт нь байгаа, ингэж хөгжүүлэхэд бодлогын байгууллагууд санал санаачлагa, идэвхи чармайлттай ажиллах шаардлагатай цаашлаад салбарыг эрчимтэй, үр дүнтэй хөгжүүлэхэд хүний нөөц, төсөв хөрөнгө чухал энэ асуудлыг яамын зүгээс орон нутгийн зүгээс харилцан анхаарч үр дүнд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэллээ.

Зөвлөгөөний үеэр Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын чиглэлээр орон нутаг руу баримталж байгаа бодлого, Хууль эрхзүйн шинэчлэл зэргээр мэдээлэл хийсэн бөгөөд монгол улсын баруун бүс, хангайн бүс, төвийн бүс, зүүн бүс зэрэг тухайн бүсдээ аялал жуулчлалын салбарын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа аймгууд илтгэл мэдээлэл тавилаа. Үүнд: Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг аймгууд мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны тавьсан илтгэл, орон нутагт байгуулсан аялал жуулчлалын бүтэц, орон тоо, нөөц, хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн, үзмэрүүд, онцлог ажлуудын талаарх мэдээлэл нь аймгуудын хувьд туршлага болохуйц сонирхолтой мэдээлэл байсан гэж үзэж байна.

Зөвлөгөөний төгсгөлд орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэг, асуулт, санал явуулж зөвлөгөөнд оролцогчид маш сонирхолтой, ажил хэрэгч, салбарын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, олон санал, асуулгыг тавьж байлаа.

Зөвлөгөөний 2 дахь өдөр аймгийн төвтэй танилцах арга хэмжээ болж Баянхонгор хотын өндөрлөг Эрдэнэмандал хайрхан дээр гарж хотын ерөнхий байдалтай танилцаж түүний дараа аймгийн төв талбай тусгаар тогтнолын багана, Н.Жамбаа баатрын хөшөө, жуулчны мэдээллийн төвтэй танилцаад Хонгор нутгийн байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий алдарт Шаргалжуутын халуун рашаан дээр хүрэлцэн ирж танилцан, удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нягтлангуудын дунд тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Ийнхүү “ОРОН НУТАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт уулзалт, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОУ-ын төсөл хөтөлбөрийн байгууллага, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, мэргэжилтэн, нягтлан, нярав, байгаль хамгаалагч, жолооч нартаа Хонгор нутгийн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Д.Содномсамдан 

 

 

 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095417
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
134
882
2701
1087439
11151
23003
1095417
Таны IP: 18.190.253.224
2025-01-15 05:03

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.