Гадаад харилцаа

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Болгар Улсад айлчиллаа

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

          Баянхонгор аймаг Бүгд Найрамдах Болгар улсын Русе мужтай хамтран ажиллах санамж бичгийг 7 дугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд БНБУ-ын Русе мужид туршлага судлах албан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тус мужийн хонины аж ахуй, бяслаг, сүү, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Болгар улсын хөдөө аж ахуйн шилдэг туршлага, техник технологийг Баянхонгор аймагт нэвтрүүлэх асуудлаар талууд санал солилцон энэ талаар идэвх санаачлагатай ажиллахаар боллоо.

 

          Болгар улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний инженерчлэл, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмж, техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар санал солилцохоор тус мужийн “Angel Kanchev” их сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцах үеэр Монгол улсаас ялангуяа Баянхонгор аймгаас оюутан элсүүлэх сонирхолтой байгаагаа сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал илэрхийлж байлаа. Русе мужийн эмнэлэгээр зочлоход Монголын уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, Баянхонгор аймгаас уламжлалтын 2 эмчийг эмнэлэгтээ дадлагажуулж сургах, түүнчлэн салбар эмнэлэг байгуулах сонирхолтой байв. Болгарын тал манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, архины үйлдвэрлэлийг илүүтэй сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ч дурьдлаа.

             Айлчлалын үеэр Монгол улсаас БНБУ-ын Русе мужид суугаа өргөмжит Консулын газрын нээлтийн ёслолд аймгийн төлөөлөгчид оролцсон. Өргөмжит Консулын газар нээгдсэн нь Баянхонгор аймгийн хувьд тус мужтай илүү олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм. Энэхүү айлчлалын үр дүнд Баянхонгор аймаг, Русе бүс нутгийн захиргаа ХАА, газар тариалан, аялал жуулчлал, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч цаашид хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095510
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
227
882
2794
1087439
11244
23003
1095510
Таны IP: 18.226.98.244
2025-01-15 05:35

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.