Эргэн тойрон уулс, модоор хүрээлэгдсэн. Уг рашаан нь Хангайн гол их нурууны өврөөс ундран гарсан бөгөөд Бүрэн хайрхан, Донойн, Өлзийт гэх мэт нурууд энэхүү рашааныг хүрээлдэг. Энэ рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн бөгөөд зуны дэлгэр цагт ойролцоох сум, аймаг, хот болон говийн сумдаас хүмүүс ирж уг рашааныг туулж, мөн уудаг. Энд ирсэн хүмүүс голцуу 3-5 хонодог бөгөөд эмчилгээний гам барих зорилгоор эндээсээ үүдийн давсанд ордог уламжлалтай. Ингэснээр эмчилгээ бүрэн хийгдсэн гэж үзэж болно. Энэхүү рашаанд 3 жил тасралтгүй орсноор өвчин бүрэн илаашрана.
Өргөөт нөхөрлөл
Утас: 89440695, 88950396
Үйлчилгээ: Морь, сарлаг унах, цагаан идээ боловсруулах, жимс түүх, рашаан туулах
Байршил: Баянхонгор аймаг, Галуут сум 1-р баг