"Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төслийн хүрээнд төслийн зорилтот аймгуудад НИТАЖ (нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал) хөгжүүлэх загвар нөхөрлөлийг байгуулах замаар аялал жуулчлалаас нутгийн иргэд орлого олох боломжийг бүрдүүлэн дэмжин ажиллаж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд Шаргалжуут Сарлагийн буян нөхөрлөлийг сонгон ажиллаж, нөхөрлөлийн гишүүдэд шаардлагатай зөвлөгөө дэмжлэгээр өнгөрсөн онд хангаж ажилласан.
Энэ онд нөхөрлөлүүдийг аялал жуулчлалын зах зээлд сурталчлан таниулах маркетингийн ажлуудыг хийж байна. Тус ажлын хүрээнд төслийн зорилтот аймгуудад байгуулсан нөхөрлөлүүдийг таниулах сурталчлах зорилгоор http://www.magicmongolia.mn сайтыг ашиглалтад оруулаад байна. Сайтын үндсэн цэс, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх сургалт уулзалтыг 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод GIZ ЭТИС хөтөлбөрөөс зохион байгууллаа. Сургалтад Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны төлөөллүүд оролцов.