мэдээ

Ламын гэгээний улаан тэмээний баяр

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумнаа “Ламын гэгээний улаан тэмээг тэмдэглэх баяр”-ыг аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол хан экспедишн ХХК8 Баянлиг сумын ЗДТГ, ИТХ зэрэг байгууллагууд хамтран зохион явууллаа.
Баянлиг сумын нутаг “Хөөврийн гол”-д болсон тус арга хэмжээ дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татсан, тэмээчин аж ахуй, соёл уламжлалыг таниулан сурталчилсан томоохон үйл явдал болсон юм. Тухайлбал, хурдан тэмээний уралдаан, эмнэг тэмээ туйлуулах, ингэ хөөсөлж ботго авахуулах үйл, тэмээний тухай тууль хайлах, тором буйллаж, тэмдэглэх арга хэмжээнүүд олны сонирхлын төвд байжээ. Итали улсын гэрэл зурагчдын төлөөлөл тус баярыг үзэж сонирхсон бба монгол өв соёл, үндэсний уламжлал, ахуй түүхийн замаар танин мэдэхүйн аялал хийгээд ирсэндээ сэтгэл хангалуун байсан. Тэмээний баярт оролцсон хүмүүс Баянхонгор аймгийн Баганат талбай – Дөрвөн баатрын хөшөө – Ээж хад – Хавцгайтын хөндий – Хоёр улиас – Холбоолж нуур – Монголын хоолой - Баянлиг сум – Бичигт хад – Цагаан агуй – Холбоолж нуурын хунгийн чуулган – Баянхонгор гэсэн маршрутаар аялж, хонгор нутгийн говийн бүс нутагт орших түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцсан юм.

Тэмээний баярын үеэр Баянлиг сумын 2 дугаар багийн малчин Цэрэнпилийн Баасанбат өөрийн хийсэн отрын иж бүрэн сууцыг малчин түмэндээ танилцуулснаас гадна тэмээний сүү сүүн бүтээгдэхүүнээр хийсэн үзэсгэлэн худалдаа, гар урлал, эсгий эдлэл, үндэсний хувцас малгайны үзэсгэлэн худалдаа, Эхийн голын жимс хүнсний ногоо зэрэг үзэсгэлэн худалдаа үйлчилгээнүүд баярын үйл ажиллагааг чимж байв. Тус арга хэмжээг дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг маллах уламжлалт зан үйлийг сэргээж олон нийтэд сурталчлан танилцуулж, түүнээс гарах ашиг шим, бүтээгдэхүүн үзмэрүүдээр дамжуулан тухайн бүс нутгийн аялал жуулчлалын брэндийг бий болгох зорилгоор анхны жилдээ ийнхүү амжилттай зохион явууллаа. Тэмээний баярыг цаашид Монгол Улсын аялал жуулчлалын бодлого төлөвлөгөөтэй уялдуулан Баян-Өлгий аймгийн бүргэдийн баяр, ӨМӨЗО-ны Эзнээ хошуунд зохион байгуулагддаг Алтан Тооройн баяр, Өмнөговь аймгийн Хонгорын элсэнд зохион байгуулагддаг Элсний баяртай уялдуулан жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулж байхаар тогтжээ. Сонирхуулахад, Мөн өдрүүдэд аймгийн Түүх угсаатны болон байгалийн музейн хамт олон говийн холбогдолтой эртний эд өлгийн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасны зэрэгцээ Мобайл технологийн төслийн хамт олон ирж малчдад иж бүрэн эрүүл мэндийн шинжилгээ хийсэн байна. Монгол хан экспедишн ХХК-аас тус баяр арга хэмжээнд оролцсон 2000 тэмээнд галзуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж өгсөн нь мал малчин хоёртоо хандсан тоймтой ажил болжээ.



Б.Мөнхзул

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1163800
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
504
758
1262
1154878
24144
30674
1163800
Таны IP: 18.97.14.84
2025-03-24 16:00

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.