мэдээ

Монголын тэмээчид Хонгор нутагт чууллаа.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Говь хангайн цэнхэр орон

Гурван бүсийн сайхан орон

Бадаргуулт түмний алтан нутаг

Баянхонгор нутагт Тэмээчид өргөн дэлгэр чууллаа.

Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “ТЭМЭЭ ТЭНГЭРИЙН АМЬТАН-2020” тэмээчдийн улсын зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Богд суманд 18 дахь жилдээ 2020 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү улсын зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний тамгын газар, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, аймгийн тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид болон эрдэмтдийн төлөөлөл, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймгийн удирдлага, ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд, тэмээчид, иргэд оролцлоо.

“Тэмээ тэнгэрийн амьтан-2020” улсын зөвлөгөөнийг 18 жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Говийн сэргэлт сан” ТББ, “Бодио-с” бренд, Баянхонгор аймгийн ЗДТГ, Ногоон алт ТББ, “Давшилт трейд” ХХК, хамтран зохион байгуулагчаар Богд сумын ЗДТГ, ИТХ, Баянхонгор аймгийн Тэмээчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажилаллаа. Зөвлөгөөний хүрээнд бүдээн атан тэмээний уралдаан, тайлаг, бэсрэг, торомны уралдаан, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох тэмцээн мөн тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдлаа. Арга хэмжээний онцлог нь Говь алтай нурууны ноён оргил Их богд уулын ар хормой Түйн голын сав, Орог нуурын эрэг энгэр ээвэр газар зохион байгуулагдсан 2 өдрийн турш цаг агаар ивээсэн, ирсэн зочид төлөөлөгчид, тэмээчид, иргэдийн сэтгэл сэргэж магнай тэнийсэн сайхан арга хэмжээ боллоо.

Ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж орон нутгийн болон үндэсний онцлог соёл урлагийг илэрхийлэхээр Монгол улсын соёл урлагийн томоохон байгууллагуудын нэг ТҮМЭН ИХ ЧУУЛГА, аймгийн ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР, Богд сумын СОЁЛЫН ОРДОН-ы уран бүтээлчид, ардын авъяастангууд ирсэн зочдын сэтгэлийг сэргэтэл дуу хуур, бүжиг наадмаар үйлчиллээ.

“Тэмээ тэнгэрийн амьтан-2020” тэмээчдийн улсын зөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан тэмцээн уралдааны Өсвөр насны тэмээний уралдаанд: 1-р байранд Богд сум Н.Батжаргалын Шар тэмээ 2-р байранд Баянлиг сум Ж.Жарантайн Улаан тэмээ 3-р байранд Богд сум Т.Буяндэлгэрийн Улаан тэмээ 4-р байранд Богд сум Р.Батжаргалын Ягаан тэмээ 5-р байранд Баянлиг сум С.Бат-Ирээдүйн Бор тэмээ Хурдан торомны уралдаанд: 1-р байранд Өмнөговь аймгийн Гурван тэс сум Б.Цолмон Хөх тором 2-р байранд Шинэжинст сум Н.Мөнхбат Шар тором 3-р байранд Өмнөговь аймгийн Сэврээ сум Б.Батаа Хүрэн тором 4-р байранд Баянлиг сум М.Түвшинжаргал Хар тором 5-р байранд Богд сум Р.Батжаргал Хөх тором Хурдан атан тэмээний уралдаанд: 1-р байранд Баянлиг сум Л.Галт Улаан тэмээ 2-р байранд Баялиг сум С.Цэдэндорж Бор тэмээ 3-р байранд Өмнөговь аймгийн Ноён сум Ж.Отгонбаяр Шар тэмээ 4-р байранд Баянлиг сум Ж.Жаргалсайхан Бор тэмээ 5-р байранд Баянлиг сум Ц.Баасанбат Шар тэмээ Шилмэл ингэ шалгаруулах тэмцээнд: 1-р байранд Богд сум С.Батжаргал Хүрэн тэмээ 2-р байранд Богд сум Ж.Лувсанбат Улаан тэмээ 3-р байранд Богд сум Т.Наран Хүрэн тэмээ 4-р байранд Жинст сум Н.Ганболд Хүрэн тэмээ 5-р байранд Богд сум С.Бат-Эрдэнэ Халтар тэмээ Шилмэл Буур шалгаруулах тэмцээнд: 1-р байранд Богд сум М.Эрдэнэжаргал Хар тэмээ 2-р байранд Баацагаан сум Б.Хатанбаатар Бор тэмээ 3-р байранд Жинст Д.Баттөмөр Хүрэн тэмээ 4-р байранд Баянцагаан сум Т.Далайжаргал Хар тэмээ 5-р байранд Баянлиг сум Д.Батсүх Ягаан тэмээ Буйл засах тэмцээнд: 1-р байранд Баянлиг сум Ц.Баасанбат 2-р байранд Богд сум В.Лагнай-Од 3-р байранд Богд сум Ч.Батаа Бурантаг томох тэмцээнд: 1-р байранд Богд сум Г.Болдбаатар 2-р байранд Баацагаан сум Ц.Алтантуяа 3-р байранд Богд сум Д.Амартүвшин Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнд: 1-р байранд Баянцагаан сум Д.Аюуш, Ц.Энхбат 2-р байранд Богд сум С.Бат-Эрдэнэ, Ц.Чулуун 3-р байранд Баян-Өндөр сум Б.Тогообаатар, П.Ундармаа 4-р байранд Өвөрхангай аймаг, Баруун Баян Улаан сум Д.Лувсанцэрэн, Л.Болормаа 5-р байранд Баацагаан сум А.Дамдиндорж, Б.Отгонжаргал нар тус тус байр эзэллээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Д.Содномсамдан

Гэрэл зургийг: Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо /П.Отгонбаатар/

 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

043370
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
27
163
436
41859
27
3342
43370
Таны IP: 35.175.121.230
2020-04-01 01:22

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.