МАЗААЛАЙ НОМАДИК ТУР КОМПАНИЙ ЭЭЛЖИЛТ АЯЛАЛ САЙХАН БОЛЖЭЭ.
Сибирийн цэнхэр нүдэн хэмээн дэлхийд алдаршсан үзэсгэлэнт Байгаль нуур, ОХУ-ын Буддын шашны хамгийн томоохон төв Итгэлт хамба, Дэлхийн хамгийн том толгойн хөшөө Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотод орших Лениний хөшөөтэй танилцах тус компаний энэ удаагийн аялал 2019 оны 08 дугаар сарын 15 - 19 ны хооронд дурсамж дүүрэн, адал явдалтай сайхан зохион байгуулагджээ. Энэ удаагийн аялалд Баянхонгор аймгийн Голомт банкны шилдэг 5 азтан, "Улс төрч" хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон болон алс холын аймаг, орон нутгаас зорин ирсэн аялагчид оролцсоноороо онцлог бөгөөд цаашдаа энэхүү хонгор нутгийн компани нь Гадааад зах зээлээ өргөжүүлэх, орон нутаг болоод монгол улсдаа аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Тус компаний гадаадын аялал нь Итгэлт хамба, Байгаль нуур, Улаан-Үдэ болон Алтан манжуур хоттой танилцах аялал, дотоодын аялал нь Говийн гайхамшигт-6 их говийн дархан газартай танилцах аялал, Их Богд аялал, Хүн үүслийн ул мөрөөр зэрэг аяллын бүтээгдэхүүнүүдийг гарган аялуулж байна.
Мазаалай номадик тур компаний утас: 88050955, 86224024
Мэдээлэл бэлтгэсэн: Д.Содномсамдан