мэдээ

Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Тус үзэсгэлэн нь анх 1999 онд МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар зохиогдож эхэлсэн түүхтэй ба энэ жил 20 дахь жилдээ 2019 оны 03 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохиогдоно. Үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. 2018 онд 18 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, их дээд сургууль, сургалтын төв, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг дотоодын 289 аж ахуйн нэгж байгууллага, Түрк, ОХУ, Япон, Сологос, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа билээ. Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Дорноговь, Ховд, Завхан аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол 2019 онд Увс аймаг үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцохоор шалгарч, шилжин явах тугаа хүлээн авсан билээ.

Д.Содномсамдан 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095491
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
208
882
2775
1087439
11225
23003
1095491
Таны IP: 3.144.25.130
2025-01-15 05:28

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.