Аймгийн зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тухайн салбартаа манлайлан ажиллаж байгаа ААН, байгууллагыг шалгаруулж алдаршуулах, сурталчлах зорилготой аймгийн зочлох үйлчилгээний салбарын шилдгийг шалгаруулах уралдаан зарласан. Шилдэг байгууллагын шагналыг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр аймгийн ИТХурлын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хамт шагналыг гардуулсан. Баянхонгор аймгийн зочлох үйлчилгээний салбарын 2018 оны шилдэгээр:
Шилдэг зочид буудал “СӨҮЛ”
Шилдэг ресторан “TS”
Шилдэг жуулчны бааз “Гандирсын хүрээлэн”
Шилдэг рашаан сувилал “Баян-Ундрага Зэндмэнь”
Шилдэг НИТАЖ-ын нөхөрлөл “Шаргалжуут сарлагийн буян” зэрэг газруудыг шилдгээр шалгаруулсан. Шилдэг байгууллагуудад “Өргөмжлөл”, “Монголын зочлох үйлчилгээний холбоо”-ны 5 хоногийн сургалтад тус бүр 2 /нийт 10/ хүнийг үнэгүй сургах эрхийн бичиг, мөн 500 ширхэг танилцууга /брошур/ хийлгэх эрхийн бичгээр тус тус шагнасан.