мэдээ

Зочлох үйлчилгээний байгууллагын ажилчдыг мэргэшүүлэх сургалт боллоо.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, ресторан, зоогийн газрын менежер, удирдах ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг GIZ-ийн Улаанбаатар хот дахь Бизнес Инноваци Хөгжлийн төв /BIG/ - өөс 3 өдрийн турш зохион байгууллаа.            

Зочид буудал, жуулчны баазын менежерүүдийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 11 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Баянхонгор аймгийн жуулчны бааз, зочид буудлын 7 төлөөлөл оролцлоо. Оролцогчдод сургалтын үеэр дараах сэдвүүдийн хүрээнд онол, практикийн мэдлэг олголоо. Үүнд:

-       зочид буудлын тухай үндсэн ойлголт, үйл ажиллагааны зохион байгуулалт

-       үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага

-       зочид буудлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал

-       харилцааны ур чадвар, харилцагчийн үйлчилгээ

-       зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний менежмент

-       зочид буудал, жуулчны баазын зочны өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээний технологи

-       зочин хүлээн авах үйлчилгээний технологи

-       захиалга авах үйлчилгээний технологи гэх мэт.

Зочид буудал, жуулчны баазын менежерүүд өргөн хүрээний мэдлэг олгосон, чухал сургалт болсныг онцолж байлаа.     

       

Мэргэшүүлэх сургалтын хүрээнд зоогийн газар, рестораны менежерүүдэд зориулсан сургалтыг 12 сарын 5,6,7-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгууллаа. Сургалтыг Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн багш МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан Г.Хайсандай, АСЕМ-ийн сургагч багш Б.Энхцэцэг нар зохион байгуулж, ресторан зоогийн газрын 9 төлөөлөл оролцлоо. Сургалтаар оролцогчдод ресторан, зоогийн газрын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, хоолны газрын төрөл ангилал, түүнд тавигдах шаардлагууд, менежэрийн ур чадвар, менежмент маркетингийн онолын мэдлэгийг олгож, рестораны ширээ засалт, үйлчилгээний талаар практик сургалтыг зохион байгууллаа. Мөн ресторан, зоогийн газрын хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор менежментийн онол, ажилтан албан хаагчдын хоорондын харилцааны талаар мэдлэг ойлголтыг өргөжүүлэв.

Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн М.Ганчулуун

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095646
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
363
882
2930
1087439
11380
23003
1095646
Таны IP: 18.221.161.43
2025-01-15 09:20

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.