Монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад орон нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газар, үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдийн онцлогийг танилцуулж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хонгор нутагтай танилцах аялалыг зохион байгуулж байна.
Хонгор нутагтай танилцах аялалд аялал жуулчлалын тур оператор ХХК-ний менежер, орчуулагч нар оролцож байгаа ба тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай нарын холбогдох албаны төлөөллүүд хүлээн авч уулзлаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Аялалыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгууллаа.
Энэхүү аялалд Монголын аялал жуулчлалын холбооны мeнежер М.Дархижав, Жигүүр ХХК-ийг төлөөлж тус компаний захирал М.Доржханд, Ар Монгол Трэйвел ХХК-ийг төлөөлж Д.Өнөбилэг, Тахь Трэйвел ХХК-ийг төлөөлж н.Мөнх-Оргил, Степ Адвентур ХХК-ийг төлөөлж Э.Отгонбаяр болон Э.Сугармаа, Наранцэцэг түүнчлэн миний бие
Тус аялал 2018 оны 10-р сарын 18-24-ний хооронд Баянхонгор аймгийн хангай, говийн чиглэлд үргэлжлэх ба Улаанбатар хот - Баянхонгор аймаг – Шатар чулуун хөшөө – Хачин ламын хийд – Шаргалжуутын халуун рашаан – Холбоолж нуур – Орог нуур – Их богд Цонж хайрхан – Цагаан агуй – Баянлиг /Шинэ сум/ – Бичигт хад – Цагаан булаг – Бөөнцагаан нуур – Цагаан цахир –Баянхонгор аймаг гэсэн маршрутаар явагдлаа.