Эвент

Монгол туургатны харвуул их наадам

User Rating: 1 / 5

Star ActiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 

“ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИР-2020” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ ИХ НААДАМ

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 ХҮРЭН БЭЛЧИР”-ийн товч танилцуулга

Баянхонгор аймгийн төвөөс баруун хойш 170 км, Заг сумын төвөөс 15 км, Жаргалант сумаас 25 км зайд байрладаг. /Хар сүүл голын баруун хойно хоёр голын  бэлчир/

Монголын их хөлгөн судар болох “Монголын нууц товчоо”-ны 159-р зүйлд “Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж явахад, Найманы хатгалдагч Хөгсэгү сабраг Байдараг бэлчирт цэрэг засч, хатгалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засч, хүрч ирээд, орой боллоо, маргааш хатгалдъя зэрэгцэн хонов. Тэнд Ван хан буйран дээрээ гал түлүүлж орхиод, шөнө Хар сүүл /голын нэр/ өөд хөдлөн явжээ” хэмээн өгүүлсэн нь бий.

Мөн XYI зууны үед Халхын өндөр Гэгээн Занабазар, Өөлдийн Галдан хутагт нарын санаачилга, удирдлагын дор Дөчин дөрөвний ноёдын их чуулган мөн энэ нутагт болж, Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй газар юм. Энэ үйл явдал түүхэнд "Хүрэн бэлчирийн чуулган" хэмээн тэмдэглэгджээ.

            Монголын түүхтэй салшгүй холбоотой Их эзэн Чингис хаан цэргээ засаж, Монголын ноёд чуулж байсан түүхэн газар нутгаас нум сумны зэв ихээр олддог бөгөөд архелогийн дурсгалаар баялаг  түүхэн газар юм.

Нэг. Зорилго:

Баянхонгор аймгийн Заг, Жаргалант сумдын нутаг “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-нд ХҮРЭН БЭЛЧИР хэмээн тэмдэглэгдсэн түүхэн газрыг олон нийтэд таниулан сурталчилах, цаашид аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх ард иргэдийн ажлын байр, ашиг орлого нэмэгдүүлэх, Монгол Үндэстний Эрийн гурван наадмын нэгэн төрөл, Үндэсний өв соёлын бахархал сурын харвааг Монголын үндэстэн, ястны уламжлагдаж ирсэн төрлөөр сэргээн хөгжүүлэхэд тэмцээний зорилго оршино.

Хоёр. Харвуул тэмцээн явагдах газар, хугацаа:

Баянхонгор аймгийн Заг, Жаргалант сумдын нутаг “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-нд ХҮРЭН БЭЛЧИР хэмээн тэмдэглэгдсэн түүхэн газарт болно.

·         2020 оны 07 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд

Гурав. Тэмцээний төрөл:

1.    Холч харваа 

2.    Бөмбөг намнах харваа

3.    Зэвт харваа

4.    Үндэсний сурын цуваа харваагаар тус тус явагдана.

Дөрөв. Харваанд оролцох журам:

Харваа нь Монголын үндэсний сурын харвааны дүрэм, Уламжлалт болон холч харвааны холбоодын харваа явуулах дүрмийн дагуу болно.

·         Холч харваа:

Харваа явагдах талбайд тусгайлан заагдсан тэмдэгт чиглэлд харваач нь 3 хүртэл сум харвах /Байгалийн гаралтай өд, модон сум/ нум харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй төрөлтэй байна.

·         Бөмбөг намнах:

Газраас 1,5 метрийн өндөрт тогтоосон 30х30 хэмжээтэй бөөрөнхий хэлбэрийн байг  50 метрээс нэг харваач 5 сумаар 4 удаа нийт 20 сум харваж оноог дүгнэнэ. Харваач нь 5-с илүү сумтай босохыг хориглоно. Нум, сум харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй төрөлтэй байна.

·         Зэвт харваа:

Оноо бүхий  1,2м х 1,8м хэмжээтэй байнд Эрэгтэй харваач 40, 60 метрийн байнд 5-н сумаар 6 удаа босч нийт 30 сум, Эмэгтэй харваач 30, 50 метрийн байнд 5-н сумаар 6 удаа босч нийт 30 сум харваж, онооны дараалалаар шигшээ 32 харваач шалгарч оноолтоор тэмцээнийг зохион байгуулж шалгаруулна. Харваач нь нум харгалзахгүй модон сумтай байна. 5-с илүү сумтай босохыг хориглоно.

·         Үндэсний сурын цуваа харваа:

Үндэсний их сурын харвааны дүрмийн дагуу харваа тэмцээнийг явуулна. Эрэгтэй, эмэгтэй, өсвөр насны ангилалаар зохиогдоно.

Үндэсний сурын харваанд эвэр элэгтэй, шөрмсөн артай, 5ш модон сумтай оролцоно. /Нумны бариул, нуман дээр нэмэлт тоноглол, хэрэгсэл хийж байрлуулах зэргээр хэлбэр загварыг өөрчлөхийг хориглоно/

  Тав. Бай шагнал:

Харвуул тэмцээний төрөл тус бүрт эхний 5 байрт орсон харваачдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулна.

Зургаа: Ерөнхий ивээн тэтгэгч:

v  Монгол Улсын Их Хурлын дарга

v  Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Долоо: Хамтран зохион байгуулагч:

v  Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар

v  Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуучлалын алба

v  Монголын үндэсний Харваачдын холбоо

v  Баянхонгор аймгийн Үндэсний харваачдын  холбоо

v  Заг, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Бууцагаан, Хүрээмарал  сумын ИТХ, ЗДТГ

Найм: Тэмцээний зохион байгуулалт:

Монголын Үндэсний Харваачдын холбоо, Баянхонгор аймгийн Үндэсний Харваачдын холбооноос томилогдсон Ерөнхий шүүгч болон шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна.

Тэмцээнд оролцогсод отгын зохион байгуулалттай байна.

Бэлтгэл болон харвааны үед харваачдыг зохион байгуулах, сахилга дэг журамтай байлгах ажлыг Отгын ахлагч хариуцна.

Нийт харваачид “Үндэсний сурын харваагаар хичээллэгсэд, харваачид аюулгүй байдлын заавар”-тай танилцаж гарын үсэг зурсан байна.

Харваачид Монгол үндэсний дээл хувцастай байна.

Тэмцээний явцад удирдамж болон дүрмийг зөрчсөн харваачийг тэмцээнээс хасна.

Харваанд оролцох эрхийн мандатын үнэ:  20,000 төгрөг байна.

Харвуул тэмцээнд оролцох хот болон орон нутаг, гадаадын харьяат харваачдын мэдүүлгийг 2020.07.16-ны дотор цахимаар болон холбогдох утсаар авна. Мэдүүлгийг Баянхонгор аймгийн Үндэсний Харваачдын холбоо /Утас: 89303797, 99007576/

                                                                                                                                          ХОЛБОО БАРИХ ХАЯГ, УТАС:

Хаяг: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Нутгийн удирдлагын ордон Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа,

аялал жуулчлалын алба

 Утас: 70444436, 86224024

 Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Олимпийн хороо, Монголын Үндэсний харваачдын холбоо

Утас: 99991204, 91919320

 Хаяг: Баянхонгор аймгийн Үндэсний Харваачдын холбоо

Утас: 89303797,  99007576

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095460
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
177
882
2744
1087439
11194
23003
1095460
Таны IP: 18.188.114.146
2025-01-15 05:19

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.