Шаргалжуутын халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг. Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь нэмэх 96 хэмийн халуун байдаг.
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц,анагаах эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалаас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
ШАРГАЛЖУУТ БҮС НУТАГТАЙ ТАНИЛЦАХ
АЯЛАЛЫН МАРШРУТ