Байгууллага

ӨХЭГ РАШААН СУВИЛЛЫН ГАЗАР

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ТАНИЛЦУУЛГА Амралтын газар нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай. Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с- 78с хэм. Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ
Арьсны зарим эмгэг:
Архаг хэлбэрийн экзим
Хайрсан үлдийн намдах үе
Псориаз Нейродерматит сэдрээгүй үед
Харшлын гаралтай арьсны үрэвсэл
Байнга дахидаг чонын хөрвөс


Зүрх судасны эмгэг:
Цусны даралт ихдэлтийн
Зүрхний гажиг үүсээгүй үеийн архаг хэрэх өвчин
Зүрхний булчингийн хурц шигдээс


Зүү төөнүүр эмчилгээ: Зүү эмчилгээ, монгол төөнө, янжууран төөнө, цахилгаан төөнүүр эмчилгээг рашаан эмчилгээтэй хослуулан хийхэд эмчилгээний үр дүн сайн байдаг.


Физик эмчилгээ: Физик эмчилгээний тасаг УВЧ, соллюкс, ионжуулагч зэрэг аппаратаар эмчилгээ явуулдаг. Хануур,


Төөнүүр, Бумба засал: Эдгээр уламжлалт эмчилгээний аргуудыг рашаан эмчилгээтэй хавсруулан тохирох заалтын дагуу хийхэд эмчилгээний үр дүнд сайн.


Иллэг, бариа засал: Бүтэн биеийн зөөлөн бариа, халуун сүүн бариа, халуун шөлөн бариа, халуун тосон бариа, шар сүүн бариа хийх. Эдгээр бариа нь биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг.


Рашаан эмчилгээтэй хослуулахад эмчилгээний үр дүн сайн.
Амин дэм засал: Сувилал нь хангайн бүсийн нэрс, үхрийн нүд, улаалзгана, мойл, тошлой, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимс, самар элбэг ихээр ургадаг газарт байрладаг бөгөөд амрагч сувилуулагчдад нохойн хошууны ханд, үзэмний шүүс, жимсний шүүс, чанамал, тараг, сүү, ээдэм зэрэг бүтээгдэхүүн тогтмол өгч амин дэмийн засал хийдэг. Мөн анхилуун цэцэрлэгт чацаргана тарьж ургуулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Хоол боловсруулах замын эмгэг Ходоодны шүүс ялгаралт ихссэн, багассан, өөрчлөгдсөн Цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл Элэгний архаг үрэвсэл Бүдүүн гэдэсний архаг үрэвсэл

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

024106
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
33
50
619
22482
2058
2976
24106
Таны IP: 3.227.2.109
2019-10-17 00:19

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.