мэдээ

Хонгор нутагтай танилцах аялал боллоо.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 


Монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад орон нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газар, үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдийн онцлогийг танилцуулж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хонгор нутагтай танилцах аялалыг  зохион байгуулж байна.

Хонгор нутагтай танилцах аялалд аялал жуулчлалын тур оператор ХХК-ний менежер, орчуулагч нар оролцож байгаа ба тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай нарын холбогдох албаны төлөөллүүд хүлээн авч уулзлаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Аялалыг  Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгууллаа.

Энэхүү аялалд Монголын аялал жуулчлалын холбооны мeнежер М.Дархижав, Жигүүр ХХК-ийг төлөөлж тус компаний захирал М.Доржханд, Ар Монгол Трэйвел ХХК-ийг төлөөлж Д.Өнөбилэг, Тахь Трэйвел ХХК-ийг төлөөлж н.Мөнх-Оргил, Степ Адвентур ХХК-ийг төлөөлж Э.Отгонбаяр болон Э.Сугармаа, Наранцэцэг түүнчлэн миний бие
Тус аялал 2018 оны 10-р сарын 18-24-ний хооронд Баянхонгор аймгийн хангай, говийн чиглэлд үргэлжлэх ба Улаанбатар хот - Баянхонгор аймаг – Шатар чулуун хөшөө – Хачин ламын хийд – Шаргалжуутын халуун рашаан – Холбоолж нуур – Орог нуур – Их богд Цонж хайрхан – Цагаан агуй – Баянлиг /Шинэ сум/ – Бичигт хад – Цагаан булаг – Бөөнцагаан нуур – Цагаан цахир –Баянхонгор аймаг гэсэн маршрутаар явагдлаа.

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

890972
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
2664
3591
20518
849593
61371
106890
890972
Таны IP: 18.224.63.87
2024-04-19 21:41

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.